Липидийг бүтэц найрлагын хувьд өөх тос, тосонцор бодис хэмээн 2 хэсэгт хувааж үздэг. 1гр өөх тос исэлдэхэд 38кж эрчим хүч ялгарна. Ийм учраас өөх тос нь амьд биеийн эрчим хүчний эх булаг болдог. Өөх тос нь эсийн дотор хуримтлагдах ба эсийн хуурай бодисын 5-10%-ийг эзэлнэ. Гэвч өөртөө 90% өөх тос агуулсан эсүүд бий. Жишээ нь сэмж, дэлэн, арьсан доорх өөх юм.