Биологи


Амьтан ургамлын эсийн ялгаа

Органоид
Амьтны эс
Ургамлын эс
Эсийн хана
Байхгүй
Байна
Эсийн мембран
Байна
Байна
Эсийн бөөм
Байна
Байна
Сийвэн
Их зай эзэлнэ
Бага зай эзэлнэ
Вакуоль
Жижиг цөөн ширхэтэй
Байна том хэмжээтэй
Пластид
Байхгүй
Байна
Эсийн төв
Байна
Цэцэгт ургамалд байхгүй
Хэлбэр
Өөрчлөгдөнө
Зөв бүтэцтэй
Лизосом
Байна
Байна



Эсийн эрхтэнцэрүүд


1/ Эсийн төв нь бөөмийн ойролцоо байрлана. Энэ эрхтэнцэр нь бие биедээ тэгш өнцөгт үүсгэн байрлах бортого хэлбэртэй хоёр жижиг бие тэдгээрийг хүрээлэх бодисуудаас тогтно. Эсийн хуваагдалд чухал үүрэг гүйцэтгэнэ.
2/ Вакуоль нь амьтны эсэд цөөн тоотой жижиг хэмжээтэй байх бөгөөд агаар, шингэн, хоол тэжээлийн бодис агуулна. Ургамлын эсийн дийлэнх зайг эзлэх ганц эрхтэнцэр бөгөөд ус болон усанд ууссан бодисыг агуулна. Ургамлын бат бөх чанарыг хангана.
3/ Пластид нь зээрэнцэг хэлбэртэй, нарийн төвөгтэй бүтэц бүхий эрхтэн. Эсэд 3 хэлбэрээр оршино. 1-рт лейкопласт нь өнгөгүй шим бодис нөөцлөнө. 2-рт хромопласт улбар шар өнгөтэй цэцгийн өнгийг бий болгоно. Хромопласт ногоон өнгөтэй шим бодис бүрэлдүүлэх үүрэгтэй
4/ Эсийн хана нь ургамлын эсийг зөв хэлбэртэй болгох зузаан бүрхүүл. Бат бөх бодисоос бүрддэг тул хамгаалах үүрэгтэй.