Микроскоп
Эсүүд хэмжээгээрээ
харилцан адилгүй ч энгийн нүдээр харах боломжгүй учир томруулдаг шил, микроскоп
зэрэг тусгай багаж төхөөрөмжийг ашиглан судалдаг. Бариулт томруулдаг шил 7-10,
гэрлийн микроскоп 3600, электрон микроскоп 200000 дахин өсгөж харах хүчин
чадалтай
Микроскопыг анх
1590 онд Германд зохион бүтээжээ. Английн судлаач Р.Гук /1635-1703/ микроскоп
бүтээж түүгээрээ модын үйс, төрөл бүрийн ургамлын навчийг харсан байна. Харсан
зүйл нь жижиг үүрнүүдтэй адил байсан бөгөөд тэдгээрийг үүр эс гэж нэрлэсэн. Гэрлийн микроскопыг сургалтанд ашиглахад нэн тохиромжтой
Гэрлийн микроскопын ерөнхий бүтэц
1.
Дурангийн
хоолой
2.
Нүдлүүр
3.
Сэлгүүр
4.
Тавиур
5.
Төмөр
бэхлүүр
6.
Толь
7.
Дуранг
эргүүлэх шураг
Микроскоптой ажиллах заавар
1.
Микроскопыг
тоосноос хамгаална
2.
Микроскопыг
зөөвөрлөхдөө нэг гараараа бариулаас, нөгөө гараараа сууринаас нь барина
3.
Микроскопыг
тэгш гадаргууд хөдөлгөөнгүй байрлуулна