Tuesday, September 10, 2013

Эс судлал

Эсийн бүтэц, эс судлах арга
Микроскоп
Эсүүд хэмжээгээрээ харилцан адилгүй ч энгийн нүдээр харах боломжгүй учир томруулдаг шил, микроскоп зэрэг тусгай багаж төхөөрөмжийг ашиглан судалдаг. Бариулт томруулдаг шил 7-10, гэрлийн микроскоп 3600, электрон микроскоп 200000 дахин өсгөж харах хүчин чадалтай      
Микроскопыг анх 1590 онд Германд зохион бүтээжээ. Английн судлаач Р.Гук /1635-1703/ микроскоп бүтээж түүгээрээ модын үйс, төрөл бүрийн ургамлын навчийг харсан байна. Харсан зүйл нь жижиг үүрнүүдтэй адил байсан бөгөөд тэдгээрийг үүр эс гэж нэрлэсэн. Гэрлийн микроскопыг сургалтанд ашиглахад нэн тохиромжтой
     Гэрлийн микроскопын ерөнхий бүтэц
1.      Дурангийн хоолой
2.      Нүдлүүр
3.      Сэлгүүр
4.      Тавиур
5.      Төмөр бэхлүүр
6.      Толь
7.      Дуранг эргүүлэх шураг
 Микроскоптой ажиллах заавар
1.      Микроскопыг тоосноос хамгаална
2.      Микроскопыг зөөвөрлөхдөө нэг гараараа бариулаас, нөгөө гараараа сууринаас нь барина
3.      Микроскопыг тэгш гадаргууд хөдөлгөөнгүй байрлуулна

Генетик


Генетик нь амьд бие махбодын удамших ба хувьсах зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм. Генетикийн  шинжлэх ухааныг үндэслэгч санваартан Г.Мендель 1822-1884 онд Чех улсын Брно хотод амьдарч байсан юм. Тэрээр 1865 онд удамшлыг судлах арга зүйг боловсруулан ,шинж тэмдэг  удамших зүй тогтлыг нээсэн. Үүний дараагаар 35 жилийн дараа гурван өөр орны эрдэмтэд  баталгаажуулснаар байгалийн шинжлэх ухааны салбарт генетик гэсэн нэгэн шинэ салбар үүссэн байна.

Sunday, September 8, 2013

Өөх тос, тосонцор бодис

Липидийг бүтэц найрлагын хувьд өөх тос, тосонцор бодис хэмээн 2 хэсэгт хувааж үздэг. 1гр өөх тос исэлдэхэд 38кж эрчим хүч ялгарна. Ийм учраас өөх тос нь амьд биеийн эрчим хүчний эх булаг болдог. Өөх тос нь эсийн дотор хуримтлагдах ба эсийн хуурай бодисын 5-10%-ийг эзэлнэ. Гэвч өөртөө 90% өөх тос агуулсан  эсүүд бий. Жишээ нь сэмж, дэлэн, арьсан доорх өөх юм.